Монгол Улсын тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан бүрэн эрхт байдлыг хамгаалах хариуцлагатай албанд залуу насны эрч хүч, эрдэм мэдлэг, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад хилчид, өнөө цагт үргэлжлүүлэн яваа тус ангийн офицер, ахлагч, цэрэг эрс, ажилчин албан хаагчид та бүхэнд Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0165 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй хилчиддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР ҮҮРД МӨНХ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ШАРИВЫН ХАВЫЛ