Өнөөдөр Цагааннуур чөлөөт бүсийн нээлтийн үйл ажиллагаа болж нээлтэд УИХ-ын гишүүд, сайд, дарга, аймгийн удирдлагууд, хөрш орноос хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, нутгийн зон олон, хөдөлмөрчид оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 412 тоот тогтоолоор “Цагааннуур” чөлөөт бүсийг 2023 оны 01 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх, байнгын ажиллагаатай болгосон.
Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг бодлого болох “Боомтын сэргэлтийн” хүрээнд өнгөрсөн онд Цагааннуур-Ярант чиглэлийн нийт 708,4 км АН-4 автозамын 27,4 км замын ажлыг амжилттай дуусгаж ашиглалтад орсон.
Энэхүү Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаа нээгдсэнээр баруун бүсийн аймгуудын нийгэм, эдийн засгийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах олон талын өөрчлөлтүүд гарна.