БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОВ:
Сайншанд сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023.06.18-ны өдрийн 14:00 цагт ЕБ-ын 2 дугаар сургуулийн Урлаг заал
Сайншанд сумын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023.06.20-ны өдрийн 10:00 цагт Gobi cinemaСайншанд сумын 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023.06.20-ны өдрийн 15:00 цагт Төмөр замын соёлын төв
Сайншанд сумын 6 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023.06.17-ны өдрийн 17:00 цагт ЕБ-ын 6 дугаар сургуулийн Урлаг заал
Сайншанд сумын 7 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023.06.16-ны өдрийн 16:00 цагт Төмөр замын соёлын төв
Сайншанд сумын 8 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал 2023.06.21-ны өдрийн 15:00 цагт ЕБ-ын 1 дүгээр сургуулийн Урлаг зааланд тус тус зохион байгуулагдах тул багийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.
Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.
Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна:
• хэлэлцэх асуудал санаачлах;
• асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;
• Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;
• Хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох;
• хуралдааны дэгийг сахих.