Тус бүртгэн баримтжуулалтаар Нар ургах, шингэхийг заасан ном, Хан-Уул, Чингэлтэй уулын сан, Сундуйн судар I,II боть, Бадамхатан ном, Таван одны тахилгын судар, Манааний сан, Газар усны сан, Алтангэрэл судар зэрэг ховор судар бичгүүдийг бүртгэж цаашид судар бичгийг хэрхэн зөв хадгалах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Баримтат өв нь соёлын бусад өвийн дотроос илүү тодорхой, дэлгэрэнгүй үлэмж их мэдээллийг багтаасан байдаг учир тухайн үндэстний түүх, соёлыг үнэн бодитойгоор гэрчлэн нотлоход юугаар ч орлуулшгүй чухал ач холбогдолтой юм.
Соёлын Өвийн Үндэсний Төв
Дархан-Уул Аймгийн Музей