Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“АСУУДАЛД СУУРИЛСАН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-15

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Асуудалд суурилсан судалгаа шинжилгээ” сургалтыг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.  Сургалтад Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, нарийн бичгийн дарга нар, ажлын  албаны ажилтнуудын нийт 25 хүн хамрагдлаа.

 Сургалтыг Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Отгонболд нээж үг хэлсэн бөгөөд судлаач, сургагч багш Л.Лувсанжамц сургалтыг удирдан явуулсан юм. Уг сургалтаар “Бодлого, бодлого боловсруулах үйл явц”,  “Бодлогын судалгаа, бодлогын судалгаа хийх үйл явц”, “Асуудал, асуудлыг тодорхойлох”, “Асуудлын шинж чанар, орчин”, “Зөрүүгийн шинжилгээ, асуудлыг тодорхойлох арга техник” сэдвээр онолын хичээл орлоо.

  Дараа нь сургалтад оролцогсод асуудлыг тодорхойлон шинжлэх багаар ажиллаж, дасгал ажил хийж, хийсэн дасгал ажлуудаа харилцан танилцуулж, хэлэлцэн дүгнэсэн нь их үр дүнтэй боллоо. Сургалтын төгсгөлд “Судалгааны мэдээлэл боловсруулах”, “Асуудалд суурилсан бодлого боловсруулах” сэдвээр сургагч багш хичээл зааснаар энэ удаагийн сургалт өндөрлөв.   

Сургалтад оролцогчдод сургалтад хамрагдсан гэрчилгээ гардуулж өгч, сургалтын талаарх санал асуулга цахимаар бөглүүлэн авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%