Эрдэнэмандал сумын ИТХ-аас “Ар саравч” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулан захирлаар тус сумын Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Л.Гансүхийг томилон ажиллуулж байна.
2015 оноос Эрдэнэмандал сумын удирдлагууд болон УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын санаачилгаар “Сумын үйлдвэр технологийн парк төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн нэг хэсэг болох “ Мах боловсруулах үйлдвэр”-ийг байгуулан ашиглалтад оруулж 2023 оны 06 сарын 09-ний өдөр нээлтээ хийн аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, сумын удирдлагууд тус арга хэмжээнд оролцлоо.
Энэхүү махны үйлдвэр нь жилдээ 1500 тн мах, хоногт 120 бог, 20 бод төхөөрөх хүчин чадалтай бөгөөд байнгын болон түр ажлын байранд 63 хүнийг ажиллуулж, эрүүл ахуйн шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулан нэмүү өртөг шингээн орон нутаг болон дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилготой юм.