ИТХ-ын Дэд бүтэц, төсөв санхүү эдийн засгийн хорооноос төсвийн хөрөнгө оруулалтын ажил дээр хяналт шалгалтын ажлыг 2023 оны 06 сарын 15 өдөр хийлээ.
- Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга,
- Сумын төвийн хатуу хучилттай авто зам 3.6км, 4 замын уулзвар
- Наадмын талбай
- Гудамжны гэрэлтүүлэгийн ажил
- 24 айлын орон сууцны барилгын ажилтай талилцаж хяналт шалгалтыг дараах чиглэлээр хийлээ:
- Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл, чанар, зураг төсөв,
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, чанар,
- Санхүүжилт,
- Үр өгөөж, хүртээмж,
- Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн байдал,
- Сумын ИТХ-ын 2023 оны 05-р сарын 09-ны өдрийн албан тоотын хэрэгжилтийг шалгах чиглэлтай ажлын хэсэг ажиллалаа.
Хяналт шалгалтын үед илэрсэн зөрчилгүй зураг болон гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байна.