Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

2020-11-04

ДАЛАНЗАДГАД СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

 Эрхэм зорилго: Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн, Нутгийн  өөрөө удирдлагын алсын хараатай бодлого,  иргэдийн бүтээлч санаачлага, өргөн боломжид суурилсан орон нутгийн тогтвортой хөгжил, эрүүл саруул, эрдэм боловсролтой амар тайван амьдралыг цогцлоон, өндөр соёлтой, хүнд сурталгүй, чадварлаг, хүртээмжтэй, иргэн төвтэй төрийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө манай  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 31 төлөөлөгчтэй, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сум орон нутгийн нийгэм, эдийн засгийн томоохон асуудлуудыг хуулийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэн ажиллаж байна.

Хурлын зөвлөлийн гишүүнд Т.Мэндээ, З.Амарсанаа, Ш.Охинбаатар, Ж.Сайнжаргал, Н.Энхцэцэг, Н.Ариунсанаа, Б.Тэнгис нар 2023 оны 03 сарын 24-ны өдрөөс эхлэн шинэчлэн батлагдсан Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 7 хүний бүхэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөл нь ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, зөвлөлийн тайланг сонсож, хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг тооцон хэрэгжилтэд нь хяналт тавьж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж ажиллаж байна.

Төлөөлөгчид Нутгийн удирдлагын хөгжлийн хороо-дарга Э.Мөнхболор, Төсөв санхүү, Эдийн Засгийн хөгжлийн хороо- Д.Ганзориг, Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хороо-дарга Б.Тэнгис, Нийгмийн бодлогын хороо-дарга Н.Энхцэцэг, Байгаль орчин, хөдөө аж ахуй, Аялал жуулчлалын хөгжлийн хороо-дарга Н.Ариунсанаа, Ёс зүйн хороо-дарга Т.Мэндээ  нийт 6 хороонд хуваагдан ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 5 хүний бүрэлдэхүүнтэй, Хурлын даргаар Т.Мэндээ-2016 оноос хойш  8 дахь жилдээ, Ажлын албаны даргаар Э.Хишигсүрэн-13 дахь жилдээ төрийн албанд, тус албан тушаалд 11 дэхь жилдээ, Хурлын мэргэжилтнээр С.Бямбагэрэл 2015 оноос хойш 8 дахь жилдээ, Хурлын дотоод ажил хариуцсан ажилтнаар Х.Сувд, 2021 оноос хойш, Нягтлан бодогчоор Б.Пүрэвсүрэн 2018 оноос хойш  ажиллаж байна. 

 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын намаас 18 төлөөлөгч, Ардчилсан намаас 11 төлөөлөгч, 2 бие даан нэр дэвшигч сонгогдон багийн иргэдээ төлөөлөн төр иргэний гүүр болон ажиллаж байна.

Хурлын байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал хуралдаан байдаг бөгөөд үүний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан улирал бүр хуралдаж, жилд 4-5 удаа,  Зөвлөлийн хурал сард 2-3 удаа жилд дунджаар 18-24 удаа тогтмол хуралдаж сум орон нутгийн эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын асуудлыг бие даан хуулийн хүрээнд хэлэлцэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4278
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
250 / 6%