Монгол Улсын Шадар сайдын Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд манай аймагт “Газар хөдлөлтийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулагдаж байна.
Иж бүрэн сургуулилтын төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2023.06.16/ иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж 19:00 цагт Зарлан мэдээллийн дуут дохиог дуугарлаа. Түр цуглах 19 цэгээс иргэд өөрт хамгийн ойр байршилд цуглан дадлага сургуульд идэвхтэй оролцлоо.
Онцгой байдлын ерөнхий газар
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар