Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 3-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2023-06-20

    Өнөөдөр буюу 06-р сарын 20-нд Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 2022 оны ээлжит 03 дугаар Хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдлаа. 

   Өнөөдрийн хурлаар 14 асуудал хэлэлцсэнээс:

📌Аймгийн нутаг дэвсгэрт хууль бус олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай 

📌Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр авах хүсэлтийн тухай 

📌Улсын тусгай хэрэгцээний газрын хил заагт өөрчлөлт оруулах тухай 

📌Зуунмод, Сэргэлэн сумын хилийн цэсийг өөрчлөх тухай

📌Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрүүд асуудлуудыг хэлэлцэн Хурлын  Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүллээ. 

📌Хот байгуулалтын тухай хуулийн 8.1.1 дэх заалтын дагуу Хот төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэн тухайн асуудалтай холбоотой мэдээлэл хангалтгүй гэж үзэн хойшлууллаа. 

📌Аймгийн 27 сумын 97 багийн нэрийг батлах тухай 

📌Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн  явц 

📌ТӨВ ЧАНДМАНЬ-ДЭХГ /ОНӨААТҮГ/ -ын үйл ажиллагааны мэдээлэл

📌Төв аймгийн барилга захиалагч орон сууц корпораци ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны мэдээлэл 

📌Аймгийн Цагдаагийн газрыг төрийн дээд одон медалиар шагнуулахаар уламжлах тухай

📌Аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Төв-аймаг” -г төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэн Хурлын Хуралдаанд шилжүүллээ. 

📌Аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай асуудлыг хэлэлцэн Хурлын Нутгийн удирдлага, Цахим хөгжлийн хороонд шилжүүллээ. 

     Аймгийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдааныг 2023 оны 06 сарын 29-ны өдөр хуралдахаар тов тогтоолоо 

                          АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%