Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧ СУРАГЧИД “ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

2023-06-20

Нээлттэй, ил тод парламент ба иргэдийн оролцоо сэдвийн хүрээнд уулзалтын 2 дугаа шатанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн парламентын Төлөөлөгч сурагчид оролцлоо.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан тэдэнд Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцууллаа. Тэрбээр УИХ-ын дарга Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилсан “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг орон нутагтаа өргөжүүлэн амжилттай явуулж буйд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон чиглүүлэгч багш нарт  талархал илэрхийлсэн юм.

 Мөн “Өсвөрийн Парламент”-ын төлөөлөгч сурагчидтай суралцсан зүйлс, туршлагын талаар чөлөөт ярилцлага хийж, тэднийг УИХ-ын хуулийн төсөл хэлэлцэх, батлах үйл ажиллагаатай танилцуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%