Хувийн хэвшлийн компаниуд дэд бүтцээ татах ажлуудаа гүйцэтгэсэн ч цар тахлын үеэр ажил зогссон.
Харин одоо Хөгжлийн банк, банкнаас зээл авч ажлыг эхлүүлсэн аж ахуй нэгж 2-ын хоорондын үнийн дүнтэй холбоотой үл ойлголцол үүсээд байна. Арьс ширний цогцолборын ажлыг Хөгжлийн банк 21 тэрбумаар үнэлж байгаа бол хувийн хэвшил 41 тэрбумаар үнэлэн өнөөгийн ханшаар нийлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Харин орон нутгийн зүгээс хөгжлийн банкнаас авсан зээлийг төлүүлж орон нутгийн аж ахуй нэгжүүдийн өр төлбөрийг барагдуулах тохиролцоог хувийн хэвшилтэй хийж дэд бүтцийг нь орон нутгийн мэдэлд авч өгөх хүсэлтийг аймгийн засаг дарга засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас хүслээ.
"Эдгээр газрууд хоорондоо ярилцаж зөвшилцөн богино хугацаанд оруулсан хөрөнгийг үнэ цэнээр нь хадгалж үлдэхийн төлөө ажиллах ёстой. Засгийн газар энэ маргаанд хөндлөнгийн зүгээс оролцохгүй" гэж Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Энэ асуудлыг авлигатай тэмцэх газар хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна.