Жил бүр арван жилийн төгсөгчдийн ойн уулзалт болдог. Энэ бол 10, 20, 30, 40 жилийн ойгоо анги хамт олон, төгсөлтөөрөө хамтран зохион байгуулж, удаан уулзаагүй найз нөхөд, ангийн багш нартайгаа нэг дор цугладаг баяр билээ.
Энэ баяраа тэмдэглэх төгсөгчдийн уулзалт сүүлийн жилүүдэд илүү бүтээлч, зорилготой, үр дүнтэй болох болжээ.
Үүний тод жишээ бол энэ жил төгсөлтийн 40 жилийн ойгоо тэмдэглэж буй Баян-Өлгий аймгийн 1983 оны төгсөгчид юм.
Төгсөлтийн 40 жилийн ойгоо угтаж 1983 оны 10 жилийг нийт төгсөгчид төрөлх аймгийнхаа хөгжил ногоон хот болоход нь хувь нэмрээ оруулах, дараагийн төгсөгчдөд үлгэр дуурайлал үзүүлэн шинэ, бүтээлч санаачилгыг хийх зорилгоор Музейн урд талбайд гацуур мод тарьж зүлэгжүүлэн тохижуулж өгчээ.
Аймгийнхаа түүх, соёлын өв, үндэстэн ястны өвөрмөц онцлогийг гадаад, дотоодод сурталчлан таниулж буй аймгийнхаа музейн орчныг тохижуулан, үзэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж өгч буй 1983 оны нийт төгсөгчид та бүхэндээ аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Төгсөгчид хэлэхдээ “Ойн уулзалтаараа бид нийгэм рүү чиглэсэн буянтай ажлууд хийж, бүтээж буйдаа баяртай байна. Уулзалт, золголт гэхээс илүү бид нэгдэж, нийлж, үр дүнтэй байгаа нь сайхан” хэмээн ярив.