Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НӨМРӨГ СУМАНД ХАЛУУН УСНЫ ГАЗАР ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ БАЙНА

2023-06-29

Нөмрөг сум өнөө жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тиймээс  аймгийн ИТХ-ын байгууллага болон бусад төрийн байгууллага, сумын нийт иргэд тун завгүй ажиллаж байгаа ажээ. Үндсэн ажлаас гадна сумын төвийн цэцэрлэгжүүлэлт, тохижилт, их цэвэрлэгээ гээд бүхий л ажлыг тэд гардан гүйцэтгэж, төрсөн нутгийнхаа 100 жилийн баяраа зорин ирэх хол, ойрын ах дүүсээ аль болох тав тухтай байлгахаар хичээн хөдөлмөрлөж байгааг харах сайхан байлаа.

Тус сумын ИТХ-ын дарга З.Товуусүрэнхор хурлын байгууллагынхаа ажлыг танилцуулахын зэрэгцээ түүхт ойгоо угтан хэрхэн ажиллаж байгаа талаараа товч мэдээлэл хийсэн. Сумын түвшинд шийдвэрлэж чадахгүй байгаа, иргэдийн өмнө тулгамдсан нэн чухал ямар асуудал байна вэ гэсэн асуултанд тэрээр 100 жилийн түүхтэй манай сумын иргэд халуун усанд орчихдог болмоор байна, бид шинэ зууны иргэд шүү дээ гэсэн юм.      

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%