2023 оны 06 дугаар сарын 22-26-ний хооронд 5 багийн иргэдийн Нийтийн Хуралдаанууд болж өнгөрлөө.
Хуралдаанаар:
- Цаг үеийн нөхцөл байдал
- Алсын хараа 2050 хөтөлбөрийн танилцуулга
- Газар зохион байгуулалтын талаарх мэдээ мэдээлэл
- Малын тоо толгойн албан татвар болон бусад татварын талаарх мэдээ мэдээлэл
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг эрэмблэх
зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн иргэдийн дунд дартсны тэмцээн болон уран жолоодлогын тэмцээн зохион байгуулж, урлаг соёлын тоглолт үзүүллээ.
Хуралдаанд оролцож иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан ЗДТГ-ын албан хаагчид болон урлаг соёлын тоглолт үзүүлсэн Соёлын төвийн хамт олон, Мөн Багийн иргэдийн Нийтийн Хуралдаа идвэхтэй оролцож, сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах үнэтэй саналаа өгсөн иргэд, хөдөлмөрчид та бүхэндээ талархал илэрхийлье.