Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-06-29

2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан хуралдав.

Тус хуралдаанаар:

1. "Шилдэг баг байгууллага шалгаруулах журам" хэлэлцэн батлав

2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй болон хэрэгжээгүй заалтыг хэлэлцэн эрчимжүүлэх чиглэл хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

3. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хагас жилээр хэлэлцэн 72 хувийн биелэлттэй гэж дүгнэн баталлаа

4. Ус хангамж, ариутгах татуургын хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай хэлэлцэн шийдвэрлэв

5, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хагас жилийн тайланг хэлэлцлээ.

6. Төлөөлөгчид Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, гал тогоо, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар хяналт хийсэн. Түүний тайланг хэлэлцэн ЕБСургууль, дотуур байранд чиглэл хүргүүлэхээр шийдвэрлэв

7. Бусад

       ОНТА Ч.Чулуунцэцэг Орон нутгийн хөгжлийн санд Төлөөлөгчдийн үүрэг оролцоо, тус сангийн талаарх ойлголт, сумын түвшинд илүү үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг болгон зөвлөмж, чиглэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4462
3105 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%