Монгол улсын Шинжлэх ухааны Академийн философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас санаачлан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр БАРУУН БҮС НУТГИЙН ХҮН АМЫН ҮНЭЛЭМЖИЙН ӨӨРЧЛӨЛТ СОЁЛ-ЭКОЛОГИЙН ХҮЧИН ЗҮЙЛС" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд Шинжлэх ухааны Академийн философийн хүрээлэн, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхим, УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Олон улсын харилцаа Нийтийн удирдлагын сургууль, ХААИС-ийн Хөдөө аж ахуй эдийн засгийн хөгжлийн судалгааны төв, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид Эрдэмтэд нийгмийн үнэлэмжийн өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, Монгол дахь шашин шүтлэгийн асуудал, Ёс зүйн боловсрол, Угсаатны соёл, сэтгэл зүйг судлах шинэлэг арга зүй, баруун бүс нутгийн угсаатны соёлын өвийн талаарх сүүлийн үеийн судалгааны шинэ үр дүнг сэдвээр илтгэлүүдээ толиулав.
Мөн хурлын танхимд "Угсаатны ахуй соёл" гэрэл зургийн үзэсгэлэнг ирсэн зочдод сонирхуулж танилцуулав.