Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭЕШ-Д 750-ИАС ДЭЭШ ОНОО АВСАН 42 СУРАГЧИД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЖ, 23 БАГШИЙГ МӨНГӨН ШАГНАЛААР ШАГНАЛАА

2023-06-30

2022-2023 оны хичээлийн жилд  Дархан-Уул аймгаас нийт 4 сурагч ЭЕШ-д 800 оноо авсан бол олон улсын математик, англи хэлний шалгалтыг 27 сурагч амжилттай өгч 800 оноо дүйцүүлсэн юм. 

Эдгээр сурагчид болон 2 ба түүнээс дээш хичээл дээр ЭЕШ-д 700-иас дээш оноо авсан сурагчдад онооны үзүүлэлтээс хамааран жил бүр таван зуун мянгаас гурван сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгож байна. Энэ удаа нийт 42 сурагч аймгийн ЗД-ын тэтгэлэгт хамрагдаж байна. 

Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн 23 багшид таван зуугаас хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн шагналаа. 

Өмнөх 2 жилийн төгсөгчдөд мөн журмын дагуу тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно. Тэтгэлэгт хамрагдах материалыг 2023.09.01-нийг хүртэл АЗДТГ-ын НБХ-т хүлээн авна.  

НИЙТ БАГШ, СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭН ЦААШДЫН СУРЛАГА, ХӨДӨЛМӨРТ НЬ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%