Салхины хурд баруун баруун хойноос секундэд 4-9 метр.Борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. Иймд :
📍Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж, хоноглож, суурьшихгүй байх
📍Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
📍 Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх
📍 Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед яаран гарц гарамгүй газраар гарах, гол, нуурын ус руу машин техник хэрэгслээ хэт ойр байрлуулахгүй байх
📍 Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол газар хүнд дайж явуулахгүй байх
📍Амарч,аялал зугаалгаар явж байгаа иргэд өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар баримтлаж болзошгүй үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг #ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
🌊ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ🌊