Өмнөх жилээс эхлэн Дарханчууд “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулагдсан Стандарт хөл бөмбөгийн талбайд баяр наадмынхаа ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, хүчит бөхийн барилдааныг зохион байгуулдаг болсон.
Энэ жилийн нээлт, хаалтын соёл урлагийн үйл ажиллагаанд мэргэжлийн урлагийн байгууллага, сайн дурын уран бүтээлчид, төрийн байгууллагын албан хаагчид, сурагчид гээд нийт 500 гаруй хүн оролцохоор өдөр бүр 18 цагаас бэлтгэл хийж байгаа аж. Ерөнхий найруулагчаар Залуучууд театрын уран бүтээлч С.Соронзонболд ажиллаж байна.
Мөн талбайн тохижилт үйлчилгээг Дархан Соёл амралтын хүрээлэн, Дархан хотын тохижилт үйлчилгээний газар зэрэг байгууллагууд хариуцан баяр наадмын бэлтгэл ажлыг хангаж байна.