Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Архины зохисгүй хэрэглээг бууруулах, иргэдийн ухамсарт нөлөөлөх нөлөөлийн арга хэмжээний үр дүнг сайжруулах нь" сэдэвт хамтарсан зөвлөгөөн боллоо.

2023-07-03

Ховд аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн гаралт, архины зохисгүй хэрэглээг бууруулах, иргэдэд архины хор хөнөөлийг сурталчлан таниулж, ухамсарт нөлөөлөх нөлөөллийн арга хэмжээг чанар, үр дүнтэй зохион байгуулах, нийгмийн асуудлыг анхаарч, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Хамтарсан зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын ЗБОНИХХ-ийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-иин нарийн бичгийн дарга Г.Бадамсүрэн, аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Г.Цоодол, аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн С.Дорж болон холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид оролцож байна.
2023 оны эхний хагас жилийн байдлаар Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд 132 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Мөн аймгийн БОЭТ-ийн сэтгэц, наркологийн тасагт сар бүр тогтмол 15 орчим иргэн хордлого тайлах эмчилгээг хийлгэдэг нь тус тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх хувийг эзэлж байна.
Цаашид салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, архины эсрэг цогц арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%