Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ IХ ХУРАЛДААН БОЛЛОО

2023-07-05

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IХ хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахим болон танхимаар хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
1."Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай" асуудлыг дүүргийн Сонгуулийн хорооны дарга В.Гомбодорж
2. "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай"
3. "Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргааны тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
4. "Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах тухай"
5. Ой тэмдэглэх тухай
6.Бусад асуудлуудыг асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 13 эмэгтэй төлөөлөгчтэй бөгөөд ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар дүүргийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагад уламжлах, үе шаттай шийдвэрлэх, эмэгтэйчүүдийн оролцоо, эрх, тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллах чиг үүрэг бүхий ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн лобби бүлгийг байгуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%