Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

#АЙМГИЙН_ИРГЭДИЙН_ТӨЛӨӨЛӨГЧДИЙН_ХУРЛЫН_8_ДАХЬ_УДААГИЙН_СОНГУУЛИЙН_ЭЭЛЖИТ_17_ДУГААР_ХУРАЛДААН_ЭХЭЛЛЭЭ

2023-07-05

Тус Хуралдаанаар:

✅ Тогтоол хүчингүй болгох тухай (Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэн тусгай зөвшөөрөл олгох журам) 

✅ Тогтоол хүчингүй болгох тухай (Архи, согтууруулах ундаа худалдаалдаггүй, түүгээр үйлчилдэггүй өдөртэй болгох тухай)

✅ “Ирээдүй” ОНӨААТҮГазар байгуулах тухай

✅ Газрын байршил, борлуулалтын үнэлгээ тогтоох тухай

✅ Машин цагийн зардлын тариф батлах тухай

✅ Шашны байгууллагуудын зөвшөөрлийг сунгах тухай

✅ Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай

✅ Үндсэн хөрөнгө шилжүүлэх, зөвшөөрөл олгох тухай (2 тогтоол)

✅ Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн хэмжээг батлах тухай

✅ Иргэний зөвлөл байгуулах тухай

✅ Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийх тухай  зэрэг асуудлыг хэлэлцэж, асуудал тус бүрт холбогдох хороодын санал, дүгнэлттэй танилцах юм. 

Дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч З.Бадрал, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Т.Ганболд, Н.Чимэддорж, Д.Элдэвсайхан нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%