Төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжиж байгаа авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэж буй ААНБ-уудаас түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах тухай шийдвэр гаргуулах хүсэлтийг удаа дараалан ирүүлж байгаа тухай Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Батсүх танилцууллаа. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудыг тасралтгүй явуулах үүднээс авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах газрын 13 байршил болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцох борлуулалтын нэг шоо метрын үнэлгээг 5000 төгрөгөөр тооцох тухай мэргэжлийн байгууллагын саналыг дэмжиж, баталлаа.