2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Арван гуравдугаар хуралдаан боллоо. Тус хуралдаанаар:
- Хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай
- Нохойны журам шинэчлэн батлах тухай
- Сумын төвийн суурьшлын бүсийн малын асуудлыг хэлэлцэх тухай
- "Тэгшхэм групп" ХХК-аас зохион байгуулж буй "Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах" санал авах тухай
- Сумын 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
- Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулах тухай гэсэн 6 асуудал хэлэлцэн баталлаа.