Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТӨВ АЙМАГ 100 ЖИЛ” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТ, ДУГТУЙНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-07-07

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Төв аймаг 100 жил” сэдэвт блок марк нь “Монгол шуудан” ХК-ий 1127 дахь марк юм. Маркийн төв хэсэгт Төв аймгийн сүлд, чимэглэл хэсэгт 100 жилийн ойн лого, Монгол улсын төрийн тахилгат Богдхан уул, Манзуширын хийд, Зоргол хайрхан уул, Туул гол, Монголын улаан номонд орсон тахь, нутгийн удирдлагын ордон, Ноён уулаас илэрсэн эсгий ширмэл ширдэг, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулжээ.

Тус ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, “Монгол шуудан”ХК-ний Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар нар  болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, “Монгол шуудан”ХК-ний Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар нар марктай анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурснаар өнөөдрөөс албан ёсоор гүйлгээнд гарч эхэллээ. Нийт 20 мянган хувь хэвлэгдсэн маркийг авахыг хүссэн хүмүүс хот, хөдөөгийн шуудангийн салбаруудаас худалдан авах боломжтой. Дашрамд дурдахад “Төв аймаг 100 жил” сэдэвт уг марк нь Төв аймгийн тухай өгүүлэх 18 дахь удаагийн марк болж байгаагаараа онцлогтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6811
5270 / 77%
948 / 14%
282 / 4%
311 / 5%