Наадмын эхэнд Зэвсэгт хүчний 123-р ангийн үлээвэр найрал хөгжим хүндэт харуулын хамтаар Монгол улсын төрийн далбааг баяр наадмын төв талбайд хүндэтгэлтэйгээр заллаа.
Баяр наадмыг аймгийн Засаг дарга Э.Болормаа, аймгийн Засаг даргын орлогч дарга Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн нар нээж нутгийн зон олон, наадамчдадаа мэндчилгээ дэвшүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Төрийн шагналт Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаалаа.