Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2023-07-10

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ховд аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, дэд бүтэц газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 50 гаруй иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагналаар шагналаа.
Төрийн дээд шагналыг /2023.07.10/ Монгол улсын Зам тээвэр хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол улсын Төрийн дээд шагнал “Монгол улсын гавьяат эдийн засагч’-аар 1 иргэн, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор 2 иргэн, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 15 иргэн, “Алтан гадас” одонгоор 23 иргэн, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар 15 иргэн тус тус шагнууллаа.
Төрийн дээд шагналаар шагнуулсан иргэдэд Монгол улсын Зам тээвэр хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар баяр хүргэж үг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%