Х. Амила нь 1918 онд төрсөн. Тэрээр 17 насандаа нөхөр Ауганбайтэй гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж өсгөсөхийн хажуугаар Ховд аймгийн Буянт сумын нэгдэлд 20 жил саальчин, Ховд суманд 13 жил газар тариалан, мал аж ахуй эрхэлж улс орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан.
Өндөр настан Х. Амила нь өдгөө 180 гаруй ач зээ, гуч нартай өнөр бүл болсон байна.