Одоогийн байдлаар 2 гүүрийг засварлах ажлыг яаралтай эхлүүлж төсвийг шийдэх шаардлагатай байна гэж Орхон сумын удирдлагууд хэлж байна. Төсвийн асуудлыг онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлэхээр боллоо.
Мөн энэ өдөр аймгийн онцгой комисс Дархан суманд хийгдэж буй үерийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил болон Эрдэнэтийн гүүр хүрэх эвдэрсэн авто замын хүчитгэл хийж засварласан байдалтай танилцсан юм.