Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 30-ны зохион байгууллаа. Ээлжит хуралдаанд 20 Төлөөлөгч, сумын Засаг дарга, байгууллагын дарга нар, төрийн албан хаагчид оролцлоо.
Ээлжит 14 дүгээр хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
- Зорилтот жилийн ажлын хэрэгжилтийн явцыг хэлэлцэх
- Малын тоо толгойн албан татварын хөнгөлтийн тухай
- Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх тухай
- Хаягжуулалтын тухай
- Сумын төвийн тиг гортиг тэлэх тухай
- 2023 оны төсөвт тодотгол хийх тухай
- Хяналт, шалгалтын дүгнэлтийн тухай
- Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношлогоонд сумын иргэдийн хамрагдсан бадал, зонхилох өвчин эмгэгийн тухай
- "Амьжиргааг дэмжих" зөвлөлийн үйл ажиллагааны тухай
- Бусад
2023 оны төсөвт тодотгол хийх тухай асуудал, "Амьжиргааг дэмжих" зөвлөлийг шинэчлэн байгуулах асуудлыг нээлттэй үлдээж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр танхим болон цахимаар зохион байгууллаа.