''ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас өндөр уулын бүс нутагт зусаж буй айл өрхүүдэд төрийн болон , эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилгоор "ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээ 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Мөнххайрхан сумын нутаг "ИХ ХОТГОР" гэх газар зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд 200 орчим иргэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авлаа. Мөн гэрэл зурагчин, үсчин ажиллаж, спортын олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа.