Албаны төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн болон аймаг орон нутгийн удирдлагууд , аж ахуй нэгжийн төлөөлөл хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд:





Манай аймгийн тухайд Шинэ Ховд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлан хэрэгжүүлж байгаа.
Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк, Агро Парк гэсэн 2 том төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төслүүдийг аймгийн удирдлагууд танилцуулж, хамтран ажиллах бүрэн боломжтойг уламжиллаа.
Үүнээс гадна Заарт харх буюу ондатрын экспортыг БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга, удирдлагуудад танилцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгааг санал болголоо.
Манай аймгийн бизнес эрхлэгчид болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн аж ахуй нэгжүүд хооронд:
1. Ховд аймгийн Булган сумын “Бүрэн хайрхан шим “ХХК, Чингэл сумын Байтэлейк импорт, экспорт худалдааны ХХК”-тай
2. Ховд аймгийн “Баруун Монгол Интернейшнл” ХХК, Чингэл сумын Лантиан импорт, экспорт худалдааны ХХК”-тай
3. Ховд аймгийн “Булган Түшиг” ХХК, Чингэл сумын Аоёү аялал жуулчлалын хөгжлийн хөрөнгө оруулалтын ХХК-тай тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулж үзэглэлээ.