Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит Арвантавдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар үндсэн 9 асуудлыг хэлэлцлээ. Ирц 31-29, 93,5%-тай байв. Сумын ЗДТГ-ын Санхүүгийн албанаас сумын 2023 оны төсвийн төслийг танилцуулж, 2023 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил арга хэмжээг хэлэлцэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.