Баруун-Урт сумын ИТХ-ын Ээлжит бус Арваннаймдугаар хуралдаан 2023 оны 08 сарын 02-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хуралдлаа. 2023 оны 7 сарас төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотой төсөвт нэмэлт өөрчлөлт орууллаа. Төсвийн нэмэлт өөрчлөлтөд багш нарыг комьпютержүүлэх төсөлд 211,567,400 төгрөг, Худалдааны гудамжны тохижилт 399,878,700 төгрөгийг нэмэлтээр оруулан шийдвэрлэлээ.