УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлангийн дэмжлэг дор Дархан хотноо уулын дугуйн наадам 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд Монгол улсын өнцөг булан бүрээс 160 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тамирчид 88 км-ын бартаат замд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм.
Өөрийгөө ялан дийлэх, гайхалтай тэсрэлтийг мэдрэх, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах нь тус тэмцээний зорилго юм. Дархан-88 наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж буй нийт баг, тамирчдадаа өндөр амжилт хүсье!