Баруун-Урт сумаас жил бүр санаачлан зохион байгуулдаг "Найрсаг Баруун-Урт" арга хэмжээ 8 дугаар багаас эхэллээ.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах, малчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах юм. Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин болон мал бүхий иргэдэд зориулсан багийн өдөрлөг 2023 оны 08 дугаар сарын 11-нээс 14-ны өдрүүдэд Шаргын говь, Их булаг, Хоньт, Ханан хэмээх газруудад зохион байгуулагдсан.
Энэхүү өдөрлөгт Аймгийн нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтэс, Сүхбаатар аймгийн татварын газар, Сүхбаатар аймгийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төвийнхөн оролцож, 392 иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Мөн өдөрлөгийн үеэр малчдын санал хүсэлтийг сонсож, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд мэдээлэл өгсөн байна.
Энэхүү арга хэмжээнд хамтран ажилласан төрийн байгууллагууддаа талархал илэрхийлье.