Дархан сумын ЗДТГ, Монголын дугуйн холбоо хамтран "Дархан 88" уулын дугуйн наадмыг зохион байгууллаа. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг наадамд Монгол улсын өнцөг булан бүрээс 400 гаруй тамирчин оролцож 3 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
Тэмцээн 2 өдөр үргэлжилсэн ба энэ жилийн хувьд уулын дугуйн марафоноос гадна өгсүүр зам болон экстрим замын тэмцээнүүд нэмэгдэж байгаагаар онцлогтой болж байна.