Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес форумыг Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулж байна .

2023-08-24

Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК нь 45 жилийн ойн хүрээнд 2023 оны 8-р сарын 24,25-ны өдрүүдэд судалгаанд суурилсан шийдэл, бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх “The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес форумыг Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулж байна .

Энэхүү Олон Улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь оролцогч эрдэмтэн судлаачид, инженерүүд нүүрс эрчим хүч, нүүрс хими, инновацын бүтээгдэхүүн, засаглал, хот төлөвлөлт, хүрээлэн буй орчин гэх 5 сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, мэдлэг, туршлагаа солилцоход оршино.

Уг эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, ИТХ-ын Төлөөлөгчид болон дүүргийн удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүлж эрдэм шинжилгээний хуралд нь амжилт хүслээ.











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%