Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

2023-08-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон одоо ажиллаж байгаа магистрын зэргээр суралцах бүх суралцагчидын төлбөрийг төр 100 хувь бүрэн даах болсон шийдвэрийг зарлав 👏👏👏
Энэ бол сүүлийн хоёр жилийн турш бидний боловсруулж батлуулсан боловсролын салбарын эрх зүйн орчны реформыг бататгасан түүхэн шийдвэр юм.
Түүнчлэн:
✍️ Багш боловсролоор сурах хүүхдийн ЭЕШ-ын босго оноо өндөр болно.
✍️ Цалин хөлсний нэмэгдлээр багш нарын цалин дунджаар 60% нэмэгдсэн. Үүн дээр бусад нэмэгдлүүд нэмэгдэнэ.
✍️ Багш нарыг орон сууцанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх хуулийн заалт шинээр орж батлагдсан.
✍️ Орон нутагт очиж ажиллавал эхний 5 жилд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно, энэ урамшуулал цаашид 3 жил тутамд олгогдоно.
✍️ Боловсролын салбарт 15-аам дээш ажиллаж байгаа хүний 1 хүүхдийг тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр улсын сургуульд үнэ төлбөргүй сургана.
✍️ Ажлын хэрэгцээнд нь зориулж бүх багш нарыг Зөөврийн компьютерээр хангана.
✍️ Сургалтанд шаардлагатай зардлыг төсөвлөж өгдөг болох хуулийн заалт батлагдсан.
✍️ Мэдээж улсын сургуулийн хүүхдүүд бага ангиасаа англи хэл үзэж, дэлхийн иргэн болж бэлтгэгдэх боломж бүрдсэн.
Ийнхүү боловсролын чанарын ялгааг арилгахад бүхэлдээ чиглэсэн 🇲🇳 Монгол Улсын боловсролын цогц эрх зүйн орчин бүрдлээ ✍️🤝
Одоо бүгдээрээ хамтдаа хичээж, сайтар хэрэгжүүлэх л үлдлээ.
БОЛОВСРОЛ- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР 🇲🇳

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%