ОНХС-гийн 206,720,777.00 төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа "Халуун усны барилгын засварын ажил"-д 08 дугаар сарын 27-ны өдөр явцын хяналтыг хийлээ.
Хяналтад Лордхаус ХХК-ий захирал Өнөржаргал, барилгын даамал Чулуунбаатар нар хамрагдаж ажлын явцын талаар мэдээлэл өгч, хяналтын хорооноос халаалт, цэвэр, бохир усны шугам (трубаны хэмжээ, дулаалгын материал), дотор гэрэлтүүлэг, гадна дулаан, халуун усны барилгын завсар, заслын ажлын явцтай танилцав.