✅Дүүргийн ИТХ-ын даргын А/50 дугаар захирамжаар дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах ажлын хэсэг байгуулагдсан. 2023 оны 8-р сарын 28-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох албан хаагчдын хамтаар ажлын хэсгийн удирдамжид заагдсан чиглэлийн хүрээнд 131, 132, 138, 139, 142, 193, 194, 235, 241-р цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.
✅Сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид бүрэн цугласан, хичээлийн шинэ жилд зориулсан тохижилт, цэвэрлэгээ, ариутгал, урсгал засварын ажлууд дуусах шатандаа орсон байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн бүртгэл e-Mongolia системээр дамжуулан явагдаж байна. Эрүүл мэндийн төвийн шинжилгээ авах хүчин чадлаас шалтгаалан хуваарийн дагуу цэцэрлэг тус бүр дээр хүүхдийн шинжилгээ хийгдэхээр товлогдсон байдалтай байна.
✅Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын зүгээс ажлын хэсэгт байгууллагын болон дүүргийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудын талаар санал хүсэлтээ илэрхийлсэн. Үүнд:
• Ажиллах хүчний хувьд эмч, хөгжмийн багш, биеийн тамирын багш нэн шаардлагатай байгаа
• Урсгал засварын, шугам хоолойн засварын болон гаднах тохижилтын ажлуудад шаардагдах төсөв хүрэлцэхгүй байгаа
• Үнийн өсөлтөөс үүдэлтэй хүнс ханган нийлүүлэгчид дутагдалтай байгаа
• Ариутгал халдваржуулалд хийх төсөв
• Дээврээс дусаал дусах
• Хувцасны шүүгээний элэгдэл, хэрэглэх боломжгүй болсон
• Бусад
✅Ажлын хэсгийн зүгээс байгууллагуудыг тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд багш, ажилчдаас татвар, хандив хураахгүй байх, тулгамдсан асуудлаа тооцоо үндэслэлтэй албан байдлаар гаргаж ирүүлэхээр боллоо.