Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ.

2023-08-30

Говьсүмбэр аймгийн багш нарын бага хурлын нээлтэд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шатарын Билэггүмбэрэл оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ Боловсролын салбарынхан энэ цаг үед Боловсролын шинэ сэргэлтийг хийх, чанарын ялгааг арилгахад чиглэсэн Боловсролын багц хуулиа өлгийдөн авч 2023-2024 оны хичээлийн жилд шинэчлэгдсэн эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа талаар болон аймаг орон нутгаас боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгийг онцлон дурдаж, Боловсролын салбарын нийт албан хаагчдад 2023-2024 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.
Мөн орон нутгийн хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, ахмад багш Рагчаагийн Өлзийсайхан, Лувсанцэрэнгийн Цэцэгмаа нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4489
3119 / 69%
865 / 19%
247 / 6%
258 / 6%