Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-08-24

Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн 2023 оны ээлжит гуравдугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хуралдлаа.

Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн дарга Б.Мөнхбат, Төлөөлөгч, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Төлөөлөгч Д.Ядамжав, Ч.Болормаа, Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, Х.Алтаншагай, Цэргийн штабын дарга Н.Энхбат, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг, мэргэжилтэн Ч.Мөнгөнсарнай нар тус тус оролцлоо.

Хуралдаанаар үер усны аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, авран туслах ажиллагаанд шаардлагатай дизель хөдөлгүүр, автомат удирдлага бүхий ус зайлуулах насосыг худалдан авах зардлыг санхүүжүүлж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%