Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

✅ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2023-09-06

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/49 дугаартай захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг баталсны дагуу 2023 оны 09-р сарын 04,05,06-ний өдрүүдэд ажиллалаа.

📌Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтэц үйлдвэр үйлчилгээний хорооны дарга Д.Мөнхтулга, Төлөөлөгч Ж.Мөнхцэцэг, Д.Батнасан, С.Ичинхорлоо, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Дэмчигжав нар оролцож:

“Багануур” ХК
“Багануур дулааны станц” ТӨХК
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний Зүүн өмнөд бүсийн салбар
“Багануур тохижилт” ААТҮГ
Онцгой байдлын хэлтэс
“Багануур-Ус” ААТҮГ
Эрүүл мэндийн төв
“Багануур гэрэлтүүлэг” ААТҮГ
“Тээвэр зохицуулалтын алба” ААТҮГ
Сууц өмчлөгчдийн холбоод зэрэг байгууллагуудаар явж танилцав.

📌Ажлын хэсгийн зорилго нь дүүргийн иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аж ахуй нэгж байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн цэвэр бохир усны шугамын бэлэн байдал цэвэрлэгээ үйлчилгээ, дулааны шугамын бэлэн байдал засвар үйлчилгээ, Цахилгааны шугамын бэлэн байдал хийгдсэн засвар үйлчилгээ, түүнд тулгамдаж буй асуудлуудыг сонсох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%