ДАРХАН-УУЛ АЙМАГ: Цахилгаан эрчим хүчний гэрээний хугацаа нь дууссан, сунгах шаардлагатай хэрэглэгчид та бүхэн ажлын өдрүүдэд завгүй байдаг нөхцөл байдлыг харгалзан энэ 7 хоногийн бямба гарагт буюу амралтын өдөр /2023.09.09 - 09:00-16:00/ хуучин Дарханд байрлах Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн Гэрээ танхимын мэргэжилтнүүд гэрээтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллахаар боллоо.

