Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШАЛТГААН, ҮР ДАГАВАР, СУРГАМЖ” СЭДЭВТ МЭДЭЭЛЛИЙГ СУРАГЧДАД ӨГЛӨӨ

2023-09-06

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэнэ.
Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг ард иргэд, залуу хойч үедээ таниулах үүднээс Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, сумдын ИТХ-аас ЕБС-иудын ахлах бүлгийн сурагчдад “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” сэдэвт сургалт мэдээллийг хийж байна.
Энэ хүрээнд /2023.09.06/ Шарын гол сумын Ерөнхий боловсролын 2, 6 дугаар сургуулийн ахлах ангийн 70 гаруй сурагчдад сумын ИТХ-ын Төлөөлөгч Ч.Туяа, сумын Мэргэн даянчийн Гэлэгпэлжээлин хийдийн хамба лам О.Пунцагбалжир нар дээрх сэдвээр мэдээлэл, сургалт хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4059
2757 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%