Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ЗӨӨЛӨН ЭДЛЭЛИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2023-09-08

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатын санаачлан эхлүүлсэн дүүргийн ИТХ болон “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд иж бүрэн гал тогооны тоног төхөөрөмж болон зөөлөн эдлэл, хөнжил, гудсыг дүүргийн 5, 24, 72-р сургууль, 39,174, 327-р цэцэрлэгт гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллагын төлөөлөл Н.Адьяаболд, Д.Одсэржмаа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очир болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан албан хаагчид нар оролцлоо.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дүүргийн бяцхан иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт энэхүү гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж болон зөөлөн эдлэл, хөнжил гудас нэн шаардлагатай байсныг дурдаад, цаашид дүүргийн хүүхэд багачууд, ялангуяа алслагдсан хороодын сургууль, цэцэрлэгт сурч, хүмүүжиж буй хүүхдүүд эрүүл орчинд, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжид хийгдсэн хоолоор үйлчлүүлэхэд дэмжлэг үзүүлж буй “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамт олонд дүүргийн нийт иргэдийн өмнөөс талархлаа илэрхийлье.” гэжээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%