Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР”

2023-09-10

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”

Жил бүрийн 09 дүгээр сарын 10 өдрийг "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр" болгон хүндэтгэн өнгөрүүлдэг.


👉Дорноговь аймгийн  хэмжээнд 1439 хүн ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлэлтэд өртөж 1036 хүн цаазаар хороох ял, 303 хүн хорих ялаар шийтгэгдсэн тоо баримт байдаг. Одоогоор аймгийн хэмжээнд цагаатгалын нөхөн олговор олгох хуулийн дагуу 33 иргэнд нөхөн олговрыг журмын дагуу олгосон бол, 5 иргэн хүлээгдэж байна.


       Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ”Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, буяны ном хуруулах ажил зохион байгууллаа. Мөн хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөллийг оролцуулсан телевизийн нэвтрүүлэг хийж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар түүхэн яриа өрнүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4093
2779 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%