Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 28 дахь удаагаа тэмдэглэх юм.
Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг залуу хойч үедээ таниулах үүднээс /2023.09.07,8/-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 12, 18 дугаар сургуулийн ахлах ангийн 70 гаруй сурагчдад Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Төлөөлөгч А.Соронзонболд, Б.Ганбаяр нар дээрх сэдвээр мэдээлэл өгч, сургалт хийлээ.